БАЯНХОНГОР: Хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-04-26 07:41:43

Баянхонгор /МОНЦАМЭ/. Говь болон хээр талын нутгаар өнөөдөр салхи шуургатай байхыг аймгийн УЦУОША-наас мэдээллээ. Салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэн, хүчтэй салхи, шороон шуургатай байхыг тус албанаас анхааруулж байна.

27-нд Хангай, хээр талын нутгийн зарим газраар ялимгүй хур тунадас орно. Салхи 27, 30-нд говь болон хээр талын нутгаар секундэд 12-14 метр. Зарим үед 18 метр давж ширүүсэж явган шороон шуурга шуурна.

Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө +4...+9 градус, тал хээрийн нутгаар шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +6...+11 градус, говийн нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +14...+19 градус, Эхийнголын Баянбүрд орчмоор шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +18…+23 градус дулаан байна. 27-нд бага зэрэг сэрүүснэ.

-Иргэд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах

-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй дулаан хувцастай зорчих

-Малчид болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Related news