Цалингийн тогтолцоог боловсронгуй болгох төлөвлөгөөний талаарх мэдээллийг сонсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-04-24 15:18:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас цалингийн тогтолцоог боловсронгуй болгох төлөвлөгөөний талаар мэдээлэл сонсжээ.


Мөн Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн  яамнаас хийсэн цаг үеийн мэдээллийг сонссон байна. Хэлэлцсэн асуудлын хүрээнд бүлгээс ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунд "Хүнсний хувьсгал" санаачилгын хүрээнд олгож байгаа зээл, хэрэгжиж буй төслүүдийг эрчимжүүлэх, ноолуурын үнийг буулгахгүй тогтвортой байлгах чиглэлд тодорхой арга хэмжээ авах, гурилын үнэ, үр тарианы үйлдвэрлэлийг дэмжиж ажиллах шаардлагатайг  хэлж, Засгийн газарт чиглэл өгөв. 


Түүнчлэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбогдуулж цалин, тэтгэвэр нэмэхийг иргэд шаардаж буй. Иймд төрийн албан хаагчдын цалингийн ялгаврыг арилгах, инфляцын түвшинтэй уялдуулж цалин нэмэх, салбар хоорондын цалингийн зөрүүг арилгах шаардлага байгааг хэлэлцэж, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэгт үүрэг чиглэл өглөө. 

Related news