Хувь, хувьсгалийн 30 сургууль үйл ажиллагаа явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-09-05 18:22:28

Увс аймагт шинэ хичээлийн жилд төрийн өмчийн болон хувийн 30 сургууль үйл ажиллагаа явуулж эхлээд байна.

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 678 бүлэгт 14873 сурагч ерөнхий боловсролын сургуульд хамрагдаж байгаа дүн мэдээтэй байна.

Аймгийн ИТХ-ын сонгуулиар МАН олонх болсон тул одоогоор сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар солигдоод бужигнаан ихтэй байна. Иймээс ирэх долоо хоногоос ЕБС-д суралцагчдын тоо эцэслэн гарах аж.

Сургууль, цэцэрлэгүүдийн урсгал болон их засварын ажлууд бүрэн дуусч, бүгдээрээ хүүхдээ хүлээж авсан байна.

Увс аймаг Б.Батхүү

 

Related news