ХӨВСГӨЛ: Ч.Заяамандах шорттрекийн олон улсын тэмцээнд түрүүлж алтан медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-04-03 12:04:24

Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн 4-р ангийн сурагч Чинхүүгийн Заяамандах Сингапур улсад болж буй олон улсын шорттрекийн тэмцээнд алтан медаль хүртэж Ази тивийн аварга боллоо.


Ч.Заяамандах 7 наснаасаа эхлэн тэшүүрийн спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд 3 жил тасралтгүй хичээллэж байгаа юм.



Сурагч Ч.Заяамандах нь өнгөрсөн онд улсын аварга шалгаруулах тэмцээний 100, 300 метрийн зайд 2 алт, 100, 300 метрийн зайд рекорд эзэмшигч, аймгийн аварга шалгаруулах тэшүүрийн тэмцээнд 100, 300 метрийн зайд 2 алт хүртэж Улаан-Уул сумын “Өв тэгш” сурагчаар шалгарсан байна.


Мөн энэ онд Эрдэнэт, Булганы аймгийн аварга шалгаруулах тэшүүрийн тэмцээний 300 метрийн зайд мөнгө, Хөвсгөл аймгийн аварга шалгаруулах тэмцээний 100 метрийн зайд алтан медаль, “Хөх сувд-2023” мөсний баярын үеэр болсон тэшүүрийн тэмцээнд хүрэл медаль, Хүүхдийн спортын 7-р их наадмын тэшүүрийн тэмцээний 300 метрийн зайд мөнгөн медаль тус тус хүртсэн байна.

 

Related news