БУЛГАН: Нөөцийн өвс, тэжээлийн үнийг буурууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-03-22 08:29:32

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комисс хаваржилт, төл бойжуулалт зэрэг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан нөөцийн өвс, тэжээлийн үнэ бууруулах, зарим суманд дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа.

Орон нутгаас ирүүлсэн хүсэлтийн дагуу аймгийн нөөцөд байгаа тэжээлийн үнийг нэг кг-ыг 300 төгрөгөөр буюу нэг шуудайг 9000,  нэг боодол өвсийг 2000 төгрөгөөр худалдан борлуулахаар шийдвэрлэжээ. Аймгийн аюулгүйн нөөцөд бэлтгэсэн нэг боодол өвсний өөрийн өртөг 4000 төгрөг байсныг бууруулсан байна.

Мөн бог малын халдварт өвчин гарсан Баян-Агт, Сайхан зэрэг суманд малын сэг зэм устгах ажилд зориулж  шатахууны дэмжлэг үзүүлэхээр боллоо. Аймгийн нөөцөд өнөөдрийн байдлаар 1600 боодол өвс, 30 тонн тэжээл байгаа бөгөөд Орхон, Гурванбулаг, Рашаант сум өвс, тэжээл авах саналаа гаргаад байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн албаны дарга М.Жавзандолгор мэдээллээ.

Related news