Булган аймагт уран гимнастикийн дугуйлан хичээллэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-09-02 16:03:01

Булган аймгийн Соёлын ордонд уран гимнастик, уран нугаралт, аэробикийн багш сонгон шалгаруулж авна.

Тус соёлын ордон нь байгуулагдсан цагаасаа эхлэн морин хуур, хөөмий, нийтийн бүжиг, хамтлаг болон гоцлол дууны дугуйланг тогтмол хичээллүүлж байсан бол энэ хийчээлийн жилээс эхлэн уран нугаралт, гимнастик, аэробикийн дугуйлан шинээр нээн хичээллүүлэх боллоо.

Булган аймагт урд өмнө эаробикийн дугуйлан хичээллэж байсан бол уран нугаралт, гимнастикийн дугуйлан анх удаа хичээллэх гэж байна. Ажилд орох хүсэлтэй багш нь мэргэжлээрээ 2-оос дээш жил ажилласан, бакалавраас дээш боловсролтой, багаар ажиллах чадвартай, албан бичиг хөтлөх чадвартай, хүүхэдтэй ажиллах чин хүсэлтэй байх хэрэгтэй юм байна.

                                                                                                                                                                                  П.Батням

Related news