ХӨВСГӨЛ: Экологийн боловсрол олгоход хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-03-17 15:57:04

Мөрөн /МОНЦАМЭ/.  JCI Монгол төрийн бус байгууллага нь нийгмийн сайн сайхны төлөө экологийн боловсрол олгох зорилгоор "Ногоон ирээдүй" төслийг Монгол Улсын 21 аймагт хэрэгжүүлж байна.


JCI Их хүрээ салбар байгууллага нь Эко орчин бүрдүүлж, хүүхэд сурагчдын сурч буй орчны агаарын бохирдлыг бууруулах болон хүүхдийг байгальд хайртай, хариуцлагатай, эерэг хандлагатай иргэн болгон төлөвшүүлэхэд хамтран ажиллах юм.  Хамтын ажиллагааны хүрээнд хүүхдүүдэд эх дэлхий, байгаль орчиндоо хайртай байх, мод тарихын ач холбогдол, эерэг хандлагатай иргэн болгон төлөвшүүлэх, мод тарих аяныг өрнүүлэх зорилгоор Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалантай хамтран ажиллах  санамж бичигт гарын үсэг зурлаа.



"Ногоон ирээдүй" төслийн хүрээнд энэ онд 1000 ширхэг модны үрсэлгээг хандивлаж мод тарих газрыг шийдэх, мод тарих ажлыг зохион байгуулах, арчлах арга аргачлалыг зөвлөхөөс гадна иргэд олон нийтэд хүний хөгжлийн харилцаа, ногоон ирээдүйн төлөө хүүхдийн харилцаа,зэрэг сэдвээр соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах ажээ.

 

 

Related news