Үүрийн гол үерийн аюултай түвшинг 119 см-ээр давжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-09-02 12:07:49

Cүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар ялангуяа нутгийн өмнөд, зүүн өмнөд, зүүн хэсгээр ахиу хэмжээний бороо орсны улмаас Хөвсгөл аймгийн Цагаан-үүр сумын Үүрийн гол өмнөх хоногоос 94см-ээр нэмэгдэж, үерийн аюултай түвшнийг 119 см-ээр даван үерлээд байгаа гэнэ.

Мөн Сэлэнгэ, Эг, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Бүгсий, Идэрийн голуудын усны түвшин олон жилийн дундаж түвшнийг 3-73 см-ээр давсан учраас голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, хадланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг  Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхаарууллаа. 

Б.Гантуяа 

Related news