Түлэнхийн гэмтэлтэй 12 хүүхдэд үнэ төлбөргүй хагалгаа хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-09-02 11:56:53

“Интерпласт” олон улсын байгууллагыг төлөөлөн ирсэн Австралийн эмч нарын баг Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нартай хамтран түлэнхийн дараах сорви, гэмтэлтэй 12 хүүхдэд мэс засал үнэгүй хийж, 5 хүүхдийн сорвинд тариа хийж, 65 хүнд үзлэг оношлогоо хийж зөвлөгөө өглөө. 

Мөн мэдээгүйжүүлэг, түлэнхийн дараах мэс заслын сүүлийн үеийн арга техникээсээ орон нутгийн  эмч мэргэжилтнүүдэд зааж сургасан байна. Үүний үр дүнд эмч нар шаардлагатай үед орон нутагт анхан шатны эмчилгээ, мэс засал хийх онол дадлагаас суралцжээ.

Б.Гантуяа 

Related news