БУЛГАН: Валютын хадгаламж нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-03-13 09:11:18

Булган /МОНЦАМЭ/ Монгол банкны Орхон аймаг дахь салбарын мэдээллээр Булган аймгийн хадгаламж эзэмшигчдийн валютын хадгаламж өнгөрсөн онд өссөн байна. Өмнөх оноос валютын хугацаатай хадгаламж 63,6, валютын хугацаагүй хадгаламж 51,6 сая төгрөгөөр өссөн бол төгрөгийн хугацаатай хадгаламж 6,7, төгрөгийн хугацаагүй хадгаламж 5,2 тэрбум төгрөгөөр буурсан байна.

          Тус аймгийн банкуудын хадгаламжийн үлдэгдэл 2022 оны жилийн эцсийн байдлаар 37,4 мянган хадгаламж эзэмшигчдийн 81,3 тэрбум төгрөг байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 11,8 сая төгрөгөөр буюу 12,7 хувь буурчээ. Сүүлийн таван жилийн судалгаанаас үзэхэд 2018-2021 онд хадгаламжийн жилийн эцсийн үлдэгдэл өмнөх жилүүдийнхээс 9,4-52,3 хувь өсөлттэй байснаа өнгөрсөн онд буурлаа. Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан цаашид ч буурах хандлагатай байна гэж Монгол банкнаас мэдээллээ. Тус аймагт гурван банкны 37 салбар үйл ажиллагаа явуулдаг.

Related news