БУЛГАН: 3,9 сая мал хаваржиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-03-10 14:20:32

Булган /МОНЦАМЭ/ Аймгийн хэмжээнд 16 сумын 75 багийн 10,6 мянган малчин, мал бүхий өрхийн 3,9 сая толгой мал хаваржиж байна. Өөр аймгийн нутагт 34 малчин өрхийн 21,2, өөрийн аймгийн бусад сумын нутагт 378 малчин өрхийн 79,1, хилийн зурвас бүс нутагт дөрвөн малчин өрхийн 1,5, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 137 малчин өрхийн 83,9, тусгай хэрэгцээний отрын бүст 33 малчин өрхийн 20,6 мянган мал отроор нутаглаж байна.

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал үржлийн албаны дарга М.Жавзандолгор:

- Энэ жилийн өвөл, хаврын цагт зудын эрсдэл мэргэжлийн байгууллагын гаргасан төлөвөөр нийт нутгийн 50 шахам хувьд их, 30 орчим хувь нь дунд, 20 гаруй хувьд бага байна. Зуд болох нэн их эрсдэлтэй байгаа Баян-Агт, Сайхан, Могод, Хишиг-Өндөр, Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуур, Рашаант суманд хаваржилт хүндрэх төлөвтэй байна. Өнгөрсөн жил зундаа сэрүүн, өдөр, шөнийн температурын хэлбэлзэл их, бэлчээрийн ургамлын төрөл зүйл өөрчлөгдөж, доройтсон төлөвт байгаа, нэгжийн ургац бага, малын тоо толгой ихэссэн, цас эрт орж хүйтэрсэн зэрэг нь зудын эрсдэлийг нэмэгдүүлж байна. Зудын гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшийн үед, гамшгийн дараа авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тодотгол хийж, аймгийн Засаг даргаар батлуулан хэрэгжиптийг ханган ажиллаж байна гэж ярилаа.

Энэ энэ гарсаар аймгийн хэмжээнд 10252 толгой мал хорогдсон байна. Хишиг-Өндөр, Баяннуур, Дашинчилэн, Сайхан, Бүрэгхангай, Рашаант суманд малын хорогдол их байна.

Related news