Булганд 1100 гаруй хүүхэд нэгдүгээр ангид элслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-09-01 20:42:28

Булган аймгийн хэмжээнд 22 сургууль хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. Нийт  1100 сурагч 1 - р ангид элсэн орсон бол, 600 орчим сурагч 12 - р анги төгсөнө.

Аймгийн төвийн Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн нээлтэнд аймгийн Засаг дарга З.Батзориг, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга Д.Оюунбилэг нар, 1 - 12 жилийн дунд сургуулийн нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат, Булган сумын Засаг дарга Ө.Хүрэлбаатар, Боловсрол соёлын газрын дарга Д.Цогоо нар хүрэлцэн очжээ.

"Их зүйлийг мэдэхийн төлөө цаг заваа дайчлан суралцаж, эцэг эхдээ, сум аймагтаа, цаашлаад эх орондоо хэрэгтэй хүн болохын төлөө хичээнгүйлэн суралцана гэдэгт итгэлтэй байна" гэдгээ дарга нар илэрхийлээд, нийт багш сурагчдад сурлагын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөцгөөлөө. 

П.Батням

Related news