Сагил суманд газар хөдөллөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-09-01 18:45:18

Увс аймгийн Сагил сумын төвөөс урагшаа 28 км-т өчигдөр орон нутгийн 8 цаг 16 минутад газар хөдлөлт болсон байна.

Аймгийн Газар хөдлөлтийн станцаас өгсөн мэдээгээр энэхүү газар хөдлөлт нь 4,1 магнитудын хүчтэй болсон аж. Газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн хохирол ард иргэдэд учраагүй бөгөөд тус сумын зарим иргэд газар хөдөлсөнийг огт мэдээгүй байна.  

Увс аймаг Б.Батхүү

Related news