Дадал сумын ЕБС 12 жилийн тогтолцоотой болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-09-01 17:22:53

Хэнтий аймгийн Дадал сумын сургууль 12 жилийн тогтолцоотой болох талаар аймгийн засаг даргад хүсэлтээ хүргүүлээд байна. Уг асуудал тун удахгүй шийдэгдэж шинэ элсэлтээ авахаар бэлдэж байгаа гэж БСГ-ын дарга З.Бат-эрдэнэ хэллээ.

Аймгийн хэмжээнд 12 жилийн тогтолцоотой ажилладаг 11 ЕБС байдаг бөгөөд  аймгийн төвд 4 сургууль, бусад нь сумдад ажиллаж байна.

Хэнтий аймгийн хувьд өнгөрсөн хавар 9 дүгээр ангийг 460 суралцагч төгссөн. Эдгээр төгсөгч энэ жил 10-р ангидаа үргэлжлүүлэн суралцахаар бүртгүүлжээ.

2016-2017 оны шинэ хичээлийн жилд ЕБС-ийн ахлах ангиуд шинэчилсэн хөтөлбөрөөр буюу сурагч ирээдүйд эзэмших мэргэжилдээ хэрэгтэй хичээлийг өөрөө сонгон суралцдаг хэв маягт шилжиж байгаа нь энэ хичээлийн жилийн онцлог болж байгаа аж.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Related news