Сайн үйлсийн аянд 10 гаруй байгууллага оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-09-01 14:14:00

2016-2017 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Өмнөговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс "Баяр баяслаа хуваалцья" сайн үйлсийн аянг зарласан билээ.

Уг аяны хүрээнд хүүхдийнхээ багадсан, өмсөхөө больсон дүрэмт хувцас болон хичээлийн хэрэглэл, сурах бичиг зэргийг амьдралын боломж тааруу хүүхдүүдэд өгөх байсан юм. Уг аяны хүрээнд Улсын бүртгэл статистикийн газар, Биеийн тамир спортын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк зэрэг 10 гаруй байгууллага, 6 иргэн оролцлоо. Тэд сурагчийн дүрэмт хувцас, үзэгний сав, сурах бичиг, хичээлийн хэрэглэлийг 42 хүүхдэд хандив болгон өгчээ. 

Хандивын ажлыг зөвхөн Даланзадгад сумын хүрээнд зохион байгуулсан юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Related news