Ч.Хүрэлбаатар: Ерөнхий сайдын айлчлал гаднын хөрөнгө оруулалтыг Монголдоо татахад чиглэгдсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-02-20 09:33:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хан Дог Сүгийн урилгаар энэ сарын 13-17-нд тус улсад албан ёсны айлчлал хийсэн. Ерөнхий сайдын айлчлалын дүнг өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцсэн байна.


Энэ талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “БНСУ-д өмнө нь манай талаас албан ёсны айлчлал хийх үеэрээ голдуу зээлийн асуудлыг ярилцдаг байсан бол энэ удаагийн айлчлалаар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг Монголдоо татах чиглэлээр хэд хэдэн уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Юуны өмнө, Ерөнхий сайд Солонгосын тэргүүлэх компанийн төлөөллүүдийг тусгайлан хүлээн авч уулзсан.


Тухайлбал, Samsung C&T, Hyandai E&C зэрэг компанийн удирдлагуудтай уулзаж, Монголд хөрөнгө оруулах боломжуудын тал дээр санал солилцсон юм. Үүний дараа Монгол, Солонгосын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулсан "Бизнес форум"-д оролцож, мөнхүү хөрөнгө оруулалт татах асуудлаар ярилцсан. Ер нь цаашдаа Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэхийн тулд зээл биш гадаадын шууд хөрөнгө оруулалт хэрэгтэй юм” хэмээв.




 


Related news