Завханд 100 орчим нөхөрлөл хүрээлэн буй орчноо хамгаалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-09-01 01:08:41

Завханд  2016 онд байгаль хамгаалах чиглэлийн 16 нөхөрлөл шинээр байгуулагджээ.

Аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас есөн сумын 63 нөхөрлөлийн 2016 оны үйл ажиллагаа болон төлөвлөгөөний биелэлтийг хянажээ. Харин нөхөрлөлүүдийн төлөвлөгөө төлөвлөлт нь сайн байсан ч төлөвлөгөөний биелэлт, санхүүгийн зохистой захиран зарцуулалт мэр сэр асуудалтай гарсан байна.

Дашрамд аймгийн хэмжээнд нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн хамтын менежментийг төлөвшүүлж, байгалийн нөөц, баялгаа зүй зохистой ашиглах, хүрээлэн буй орчноо хамгаалахаар 100 орчим нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байна. Нөхөрлөлүүдэд нийт 2866 гишүүн ажиллаж 186500 га ойн сангийн талбайг эзэмшиж үйл ажиллагаа явуулж  байна.

Б.Мягмарсүрэн /Завхан/

Related news