Японы “Top Gun Training” хөтөлбөрт үнэгүй хамрагдах боломж бий болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-08-31 13:28:35

Өмнөговьчуудад Япон улсын “Top Gun Training” хөтөлбөрт  үнэгүй хамрагдах боломж бий болох нь ээ. Мэдээлэл технологийн үндэсний парк, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Мэдээлэл технологийн хүний нөөц, ур чадвар” сургалтыг зохион байгуулах гэж байна.

Мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой тус сургалт 9 дүгээр сарын 5-нд Даланзадгад суманд болох юм. Уг сургалтанд сонирхсон хүн бүрийг урьж байгаа бөгөөд сургалтанд хамрагдсан иргэд сорилын шалгалтанд тэнцвэл Монгол Улсын Мэдээлэл технологийн мэргэшсэн болон зөвлөх инженерийн болзлыг хангах юм.  Мөн хамгийн өндөр оноотой суралцагч Япон улсын “Top Gun Training” хөтөлбөрт үнэ төлбөргүй хамрагдах эрхээр шагнуулах ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Related news