ӨВӨРХАНГАЙ: Тусгай бүлгийн сурагчид "Халуун хоол" хөтөлбөрт хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-02-02 10:45:51

Өвөрхангай /МОНЦАМЭ/. АНУ-д төвтэй “Holt International” Олон улсын хүмүүнлэгийн байгууллага нь Арвайхээр сумын ЕБ-ын хоёрдугаар сургуульд хоёр дахь жилдээ “Халуун хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.


Хөтөлбөрт тус сургуулийн тусгай хэрэгцээт бүлгийн 40 сурагч хамрагддаг бөгөөд өдөр бүр амин дэмээр баялаг жимс, жимсгэнэ, 10 гаруй нэр төрлийн хоол, зөгийн бал, аньс, нимбэг, чацаргана, цагаан гаа зэргээр баяжуулсан халуун уух зүйлийг үдийн цайгаараа хэрэглэдэг аж.


Үдийн хоолонд нэмэлтээр баяжуулсан, шим тэжээлтэй хоолыг өгч байгаа нь сурагчдын өсөлт хөгжил, суралцах хүсэл эрмэлзэл, авьяас чадвараа хөгжүүлэхэд нь ихээхэн дэмжлэг болж байгааг сургуулийн удирдлага хэлж байна.  








Related news