БУЛГАН: Малын тоо толгойн албан татварыг тэглэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-01-30 11:51:14

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Баян-Агт сумын ИТХ энэ оны мал тоо толгойн албан татварыг “0” төгрөгөөр тогтоож, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлжээ. Сумын ИТХ-ын дарга Н.Ганболд:

- 2022 онд мал, малын гаралтай түүхий эдийн үнэ буурсан, өргөн хэрэглээний барааны үнэ өссөн, малын гоц халдварт өвчин дэгдсэнтэй холбогдуулан малчин болон мал бүхий этгээдийн эдийн засгийн чадамж буурсан учир сумын ИТХ-аас 2023 оны малын тоо толгойн албан татварыг тэглэсэн гэсэн тайлбар өглөө. Тус сум 318,0 мянган малтай бөгөөд өнгөрсөн онд мал тоо толгойн албан татвараар 30,0 сая төгрөгийн орлого бүрдүүлсэн байна. Энэ орлогоор энэ жил ариутгалын машин авах, худаг гаргах, булаг шандны эхийг хамгаалах, малчдад сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Related news