Оросын тамирчдад Олимпын наадамд оролцохыг зөвшөөрвөл Украин эсэргүүцнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
odondarjaa@montsame.gov.mn
2023-01-27 17:14:57

ЛОНДОН. /ВВС/. ОХУ, Беларусийн тамирчдыг 2024 оны Парисын Олимпын наадамд оролцохыг зөвшөөрвөл Украин улс наадмыг эсэргүүцэж магадгүй гэж Их Британийн телевиз, радиогийн нэвтрүүлгийн “ВВС” корпорац пүрэв гарагт мэдээлжээ.


"Хэрэв биднийг сонсохгүй бол Олимпын наадамд оролцохоос татгалзаж, “бойкотлохыг” үгүйсгэхгүй"” гэж Украины Спортын сайд Вадим Гутцайт “Facebook” хуудсандаа бичсэнийг “ВВС” эш татсан байна.


Лхагва гарагт Олон улсын Олимпын хороо /ОУОХ/ Орос, Беларусийн тамирчдыг 2024 оны Парисын наадам, 2026 оны Милано Кортинагийн Өвлийн олимпын наадамд “хатуу нөхцөлтэйгөөр” оролцуулах замын зураглалыг товч гаргажээ.


ОУОХ өнгөрсөн онд ОХУ-ыг Украин руу довтолсны дараа Орос, Беларусийн тамирчдыг тэмцээн уралдаанаас хасахыг спортын холбоодоос хүсэж байсан бол лхагва гарагт нийтэлсэн мэдэгдэлдээ “ямар ч тамирчныг зөвхөн иргэншлийнх нь улмаас тэмцээн уралдаанаас хасаж болохгүй” гэж дурдсан байна. 


“Украинд дайн үргэлжилж байгаа цагт Орос, Беларусийн тамирчид олон улсын тэмцээнд оролцох ёсгүй” гэж В.Гутцайт хэлжээ.  Тэрбээр мөн Украины Үндэсний Олимпын Ерөнхийлөгч аж. 


Related news