Зөвлөлдөх санал асуулгын Техникийн хяналтын комиссын ажиллах журмыг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-01-23 07:32:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөл энэ сарын 12-ны хуралдаанаараа Зөвлөлдөх санал асуулгын Техникийн хяналтын комиссын ажиллах журмыг баталжээ.


Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 8.13-т “Зөвлөлдөх зөвлөл асуудлын хамрах хүрээ, ач холбогдлоос хамаарч шаардлагатай гэж үзвэл зөвлөлдөх санал асуулгын асуулт, зөвлөлдөх санал асуулга явуулах зохион байгуулалт, үйл явц энэ хуульд заасан зарчим, журмын дашуу явагдсан эсэх, маргаантай холбогдсон асуудлыг шийдвэрлэх талаар санал боловсруулах үүрэг бүхий техникийн хяналтын комиссыг ажиллуулж болно” хэмээн заасан.


Үүний дагуу Техникийн хяналтын комисс байгуулж ажиллуулах нь зүйтэй гэж Зөвлөлдөх зөвлөл шийдвэрлэн, энэхүү журмыг баталсны зэрэгцээ тус комиссыг таван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан аж. Уг журмын эхийг үзэх бол https://www.parliament.mn/nn/29420/ холбоосоор орж үзэх боломжтой.

Related news