Хэнтий аймгийн Засаг даргаар Н.Ганбямба ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-08-30 15:21:01

Монгол Улсын Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат Хэнтий аймгийн Засаг даргаар Наваансамдан овогтой Ганбямбыг батламжилж, тэрээр ажлаа 7 дугаар сарын 22-ны өдөр албан ёсоор өмнөх засаг дарга Ж.Оюунбаатараас хүлээн авчээ. Та бүхэнд Хэнтий аймгийн Засаг даргын танилцуулгыг хүргэж байна.

Наваансамдан овогтой Ганбямба нь 1958 оны 3 сарын 15-нд төрсөн. Нохой жилтэй , Ам бүл 3, эхнэр хүүгийн хамт амьдардаг.

1976 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын 1 дүгээр дунд сургууль, 1980 онд Монгол Улсын Их Сургууль, 1994 онд Москва хотын Нийгэм эдийн засгийн сургуулийг тус тус төгсжээ.

 Мэргэжил боловсрол: Түүхч, Эдийн засагч, Эдийн засгийн ухааны доктор, профессор

Ажлын туршлага: 1980-1982 онд Өндөрхаан хотын 10 жилийн 1 дүгээр сургуульд багш, 1982-1985 онд Бор-Өндөр хотын 10 жилийн сургуульд хичээлийн эрхлэгч, 1985-1989 онд Хэнтий аймгийн МАХН-ын хороонд тасгийн эрхлэгч, 1990-1991 онд Хэнтий аймгийн МАХН-ын хорооны нарийн бичгийн дарга, 1992 онд Монгол Улсын Бага Хурлын гишүүн, 1992-1996, 2000-2004, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 1996-1999 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд ахлах зөвлөх, 2007-2008 онд ХХААЯ-ны Дэд сайд, 2013 оноос Хэнтий аймгийн Монгол Ардын Намын хорооны даргаар ажиллаж байжээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

 

 

Related news