“Зохиолгүй амьдрал” жүжиг үзэгчдийн хүртээл болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-01-09 12:51:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд түлхүү дэлгэцийн уран бүтээлийг үзэгчдэд хүргэж байсан “Х ТҮЦ” продакшныхан өнөө жилийг тайзны уран бүтээлээр эхлүүлж байна. Тэд энэ удаа “Зохиолгүй амьдрал” инээдмийн жүжгийг олны хүртээл болгохоор болжээ.


Эл жүжгийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж найруулж, гол дүрд Т.Бархүү, Г.Нарансолонго нар тоглох бол бусад дүрд Гавьяат жүжигчин И.Одончимэг, Н.Онон, “Эмоци” продакшны жүжигчин Д.Түвшинтөр, “Маск” продакшны жүжигчин Ш.Жавхлан, А.Гэрэлцэцэг, залуу жүжигчин Э.Төрбат, Э.Анужин нар тоглох аж. “Зохиолгүй амьдрал” жүжгийг Соёлын Төв өргөөнд ирэх баасан гарагт буюу энэ сарын 13-нд  нээнэ.

Ташрамд дурдахад, тус хамт олон өмнө нь “Хориотой жүжиг”, “Аянгын бороо”, “Сэрүүн хасын нууц” зэрэг драмын жүжгийг толилуулж байсан юм. 

Related news