Дэлхий өнөөдөр Наранд хамгийн ойр цэгт хүрнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
odondarjaa@montsame.gov.mn
2023-01-04 15:15:03

МОСКВА. /TASS/. Нэгдүгээр сарын 4-ний лхагва гарагт буюу өнөөдөр Дэлхий тойрог замынхаа Наранд хамгийн ойр цэгт /перигели/ хүрнэ.

Энэ үед огторгуйн дурангаар харвал Нарны дүгэрэг манай гараг нарнаас хамгийн хол зайд байдаг долоодугаар сарынхаас гурван хувиар томорч харагддаг ажээ.

Жилд ганцхан удаа нэгдүгээр сарын эхээр ийн ойртдог бөгөөд энэ үед Дэлхий, Нар хоёрын хоорондын зай жилийн хамгийн бага зай буюу 147.098.925 км болдог байна. Харин хамгийн хол үедээ 152 гаруй сая км зайтай байдаг аж.

Нарны дүгэргийн хэмжээ хагас жилийн турш аажмаар өөрчлөгддөг тул энэхүү харагдах ялгаа нь тийм ч их мэдрэгдэхгүй гэж одон орончид мэдээлж байна.



Related news