ХӨВСГӨЛ: Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-12-27 16:32:08

 Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Өнөөдрийн байдлаар  Хангайн нуруу болон Хөвсгөлийн уулсаас усжих Сэлэнгэ, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишгэд, Үүр, Бүгсий зэрэг голууд битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан 40-85 см болсон байна.

Хангай нуруу болон Хөвсгөлийн уулсаас эхтэй Идэр, Эг голуудын мөсний зузаан 20-50 см, Хөвсгөл нуур битүү мөсөн бүрхүүлтэй. Мөсний зузаан Хатгал, Ханх орчимд 30-35 см байгаа нь энэ үеийн олон жилийн дунджийн орчим байгаа юм. Мөн нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа юм. Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Related news