Алслагдсан гэр хорооллын хүүхдүүдэд “Сурагчдын автобус” үйлчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-08-28 23:42:45

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 77 дугаар тогтоолоор Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Дархан хотын алслагдсан баг, хорооллын хүүхдүүдэд зориулсан автобусны тусгай үйлчилгээг ирэх сарын 1-нээс эхлэн Дархан хотын   "Элит хөгжил" ХХК гүйцэтгэхээр болжээ.

Тус аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан уг ажлын хүрээнд холбогдох байгууллагуудын удирдлагууд хуралдаж Дархан сумын “Хөтөл” хороолол, “Мангирт”, “Ширээ нуруу”, “Хабитат” зэрэг дөрвөн чиглэлд хүүхдийн автобусны үйлчилгээ, автобусны зогсоолыг тогтоож өгчээ. Аймгийн Засаг даргын зөвлөл уг үйлчилгээтэй холбоотой хөрөнгө мөнгөний асуудлыг нэг мөр шийдвэрлэсэн аж.

                                                                                                                                          Б.Норовсамбуу

Related news