Дөрвөн бүл зөгийнөөс 45 кг бал хураан авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-10-05 12:36:34

Түмэнцогт суманд  Зөгийн аж ахуй эрхэлдэг хоёр өрх байдгийн нэг нь Б.Уранчимэгийнх байна.

Тэрбээр  сүүлийн  хориод жил зөгий үржүүлж байгаа  бөгөөд  энэ жил  дөрвөн бүл зөгийнөөс 45 кг бал хураан авч, өнгөрсөн 9 дүгээр сарын эхээр аймгийн төвд болсон зах зээлийн өдөрлөгөөр нэг варианы шил балыг 30000 төгрөгөөр худалдаж борлуулжээ. Цэцэг ногоо дэлгэрсэн зун, намрын улиралд 14 хоног тутамд бал хурааж авдаг юм байна. 9 дүгээр эхээр сүүлийн балаа хураан авч,  одоо зөгийг дулаан өвөлжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна.

   Сүхбаатар аймаг  Г.Сүхээ

Related news
Comments