Ким Жөн Ун: БНАСАУ-ын эцсийн зорилго "дэлхийн хамгийн хүчирхэг стратегийн цөмийн хүчинтэй болох"

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-11-28 16:12:53

ПЁНЬЯН. /KCNA/. БНАСАУ-ын эцсийн зорилго бол "дэлхийн хамгийн хүчирхэг стратегийн цөмийн хүчинтэй болох явдал юм" гэж тус улсын удирдагч Ким Жөн Ун мэдэгдсэнийг KCNA агентлаг уламжлав. 


"Бүх цаг үед төр, ард түмнийхээ нэр төр, тусгаар тогтнолыг найдвартай хамгаалахын тулд цөмийн хүчийг бий болгох нь бидний хамгийн том, хамгийн чухал хувьсгалт зорилго юм. Мөн бидний туйлын зорилго бол дэлхийн хамгийн хүчтэй стратегийн хүч, өнгөрсөн зуунд байгаагүй үнэмлэхүй хүчийг эзэмших явдал юм" гэж Ким Жөн Ун сүүлд явуулсан тив алгасагч «Хвасон-17» баллистик пуужингийн туршилтад оролцсон цэргийн алба хаагчид, эрдэмтэд, техникийн ажилтнуудын зэрэг дэвийг нэмэгдүүлэх, урамшуулах тухай зарлигтаа дурджээ. 


БНАСАУ 11 дүгээр сарын 18-нд тив алгасагч "Хвасон-17" баллистик пуужин харвасан юм. Өмнөд Солонгосын цэргийн шинжээчдийн мэдээлснээр, энэ пуужин нь 15 мянга гаруй км нисэж, АНУ-ын эх газарт тусах чадалтай байна.




Related news