О.Наранбаатар “Medallion for excellence” шагналын эзэн болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
btlnmn@yahoo.com
2022-11-28 09:31:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Дэлхийн ур чадвар-2022” 46 дахь удаагийн тэмцээнээс өрөг угсралтын мэргэжлээр Барилгын политехник коллежийн суралцагч О.Наранбаатар дэлхийн стандарт хангасан сайн гүйцэтгэлтэй буюу “Medallion for excellence” шагналыг хүртжээ.


Түүний эксперт багшаар Барилгын политехник коллежийн багш Л.Эрдэнэчулуун ажилласан байна. О.Наранбаатар нь өрөг угсрагч, угсралтын техникч мэргэжилтэй ба зургийн техникч мэргэжлээр суралцаж байгаа чадварлаг мэргэжилтэн аж. Тэрбээр “Монголын ур чадвар”тэмцээний 2021 оны ялагч юм.


Энэхүү төрлөөр Герман, Хятад, Швейцар Улс алтан медаль хүртсэн бөгөөд мөнгө, хүрэл медаль олголгүйгээр “Medallion for excellence” шагналыг гардуулж байгаагаараа онцлог. Тэмцээнд нийт 19 орны оролцогч оролцсон бол Монголын баг нийт 7 төрөлд өрсөлджээ.

 

Related news