АНУ-ын муж улсуудын захирагчийн албыг хамгийн олон эмэгтэй хашина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-11-22 15:25:44

ВАШИНГТОН. /CNBC/. АНУ-ын муж улсуудын захирагчийн албыг ирэх онд түүхэндээ хамгийн олон эмэгтэй хашихаар болжээ. Тус улсад 50 муж улсын 36-гийн захирагчийг сонгох санал хураалт 11 дүгээр сарын 8-ны өдөр болсон юм.


Одоогоор 12 эмэгтэй нэр дэвшигч, түүний дунд Ардчилсан намаас нэр дэвшсэн найм, Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн дөрвөн хүн ялалт байгуулах нь тодорхой болоод байгаа нь 2004 онд бүртгэгдсэн өмнөх дээд үзүүлэлтийг /9/ шинэчилж байна.


Тодруулбал, Мичиган, Нью-Йорк зэрэг найман муж улсын одоогийн эмэгтэй захирагч нар улиран сонгогдох төлөвтэй байна. Мөн Арканзас муж улс түүхэндээ анх удаа эмэгтэй захирагчтай болох гэж байна.


Харин Ардчилсан намын нэр дэвшигч Мора Хили, Тина Котек нарын хувьд Массачусетс, Орегон муж улсад албан тушаалдаа орохдоо ижил хүйстэн гэдгээ ил тод мэдэгдсэн анхны захирагч нар болно.


Ингэснээр ирэх оны нэгдүгээр сараас бүрэн эрхийн хугацаа нь эхлэхэд эмэгтэй захирагч нар нийт муж улсын захирагч нарын дөрөвний нэгийг бүрдүүлэх ажээ. 

Related news