ДОРНОГОВЬ: Засаг дарга О.Батжаргал сумдад ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-11-18 14:05:12

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал холбогдох албаны төлөөллийн хамт хөдөөгийн сумдад ажиллаж байна.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг танилцуулж, орон нутгийн цаг үеийн байдал, бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэл ажил, төсөвт байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж тодорхой чиглэл, үүрэг даалгавар өгч байгаа аж.

Уулзалтын үеэр “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” нэгдсэн өдөрлөгийг зохион байгуулж иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн, төрийн үйлчилгээ үзүүлсэн бол сумын иргэд, хөдөлмөрчдөд “Дорнын говиос Монгол эхэлдэг” уран бүтээлийн тоглолтыг толилуулав.

Албаныхан энэ сарын 14-нөөс Айраг, Даланжаргалан, Алташирээ, Иххэт, Дэлгэрэх, Өргөн Эрдэнэ, Улаанбадрах, Замын-Үүд суманд ажилласан бол маргааш Хөвсгөл, Хатанбулаг, Мандах, Сайхандулаан суманд тус тус ажиллана.



Related news