БУЛГАН: Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-11-17 08:25:23

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн аж үйлдвэрийн салбар энэ оны 10 сард 8,8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, 8,7 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг борлуулжээ. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад үйлдвэрлэлт 4.4 хувиар өсч, борлуулалт 2.0 хувиар буурсан байна гэж аймгийн Статистикийн хэлтэс мэдээллээ.

Нийт бүтээгдэхүүний 9.6 хувийг уул уурхай, олборлолт, 29.3 хувийг боловсруулах, 57.6 хувийг цахилгаан, хий, уур агааржуулалт, 3.5 хувийг хог хаягдлыг зайлуулах, дахин боловсруулах салбарт тус тус үйлдвэрлэжээ. Өмнөх оны мөн үеийнхээс үйлдвэрлэлт боловсруулах үйлдвэрлэлд 50.5 хувиар буурсан бол цахилгаан, хий, уур агааржуулалтын салбарт 65.5, хог хаягдал цуглуулах, боловсруулах, зайлуулах, дахин ашиглах салбарт 14.4 хувиар нэмэгдсэн байна.

Related news