4000 орчим хүүхдийг цэцэрлэгт хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-08-24 17:10:58

Сүхбаатар аймгийн хэмжээнд цэцэрлэгийн насны 5000 гаруй хүүхэд байгаа юм байна. Үүнээс 2016-2017 оны хичээлийн жилд өдрийн бүлэгт 3900 хүүхдийг хамруулхаар төлөвлөжээ. Аймгийн төвийн арван цэцэрлэг хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ хангаад эхэлсэн. Хүүхдүүдийн энэ сарын 29,30-ны өдрүүдэд бүртгэнэ.

Улс, аймаг орон нутгийн төсөв санхүүгийн асуудал хүнд байгаа учир сургууль цэцэрлэгүүд дорвитой засвар гэж хийгээгүй. Ихэнх цэцэрлэгүүд өөрсдийн нөөцийг ашиглан багахан хэмжээний урсгал засвар хийжээ.

Баруун-урт сумын 2-р цэцэрлэг улсын төсвийн 85 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар дээвэр , гадна засвар болон хашаагаа засварласан. Ажилчдынхаа хүчээр дотор засвараа хийгээд дуусах шатандаа явж байгааг 2-р цэцэрлэгийн эрхлэгч Г. Цэцэгтуяа хэллээ.

тус цэцэрлэг нь  энэ хичээлийн  жилд Баруун-Урт сумын 1 болон 8-р багийн 60 хүүхдийг шинээр элсүүлэн авах юм байна.

Т. Одончимэг

 

Related news