Засгийн газрын хуралдаанаар Гаалийн хуульд оруулах нэмэлтийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-10-05 10:40:25

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт Төрийн ордон дахь Засгийн газрын хуралдааны танхимд болно.

Хуралдаанаар Монгол, Германы Засгийн газар хоорондын  Ажлын хэсгийн хуралдааны тухай, Монгол, Хорватын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн тухай, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагыг үүсгэн байгуулах тухай гэрээнд нэгдэн орох тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Иргэний нисэхийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал зэрэг нийт 9 асуудал хэлэлцэнэ.

Мөн хуралдаанаар зарим сайд нарын гадаад томилолтын талаарх танилцуулгыг сонсох юм.

Б.Туул

 

Related news
Comments