БУЛГАН: Энэ намар 58,5 мянган тонн ургац хураан авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-11-15 14:42:36

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээнд энэ сарын байдлаар нийт 45.5 мянган га талбайгаас 58.5 мянга тонн ургац хураан авсан байна. Үр тариа 38.3 мянга тонныг ургац хураан авч, өмнөх оны мөн үетэй харьцуулбал 43,8 хувиар буурсан нь цаг агаарын байдлаас шалтгаалсан байна гэж аймгийн Статистикийн хэлтэс мэдээллээ.


          Тэжээлийн ургамал 11,0, техникийн ургамал 2,8 мянган тонн хураажээ. Төмс 3,7, хүнсний ногоо 2,5 мянган тонн хураан авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал төмс 19,9 хувь буурсан бол хүнсний ногоо 37,5 хувиар өссөн байна.


Хүнсний ногооны тариалалт өнгөрсөн онтой харьцуулбал 45.4 хувь өссөн нь хил хаагдан, дотоодын хүнсний ногоо хэрэглээ ихэссэн, нарийн ногооны үнэ өндөр байгаа зэрэг шалтгаан голлон нөлөөллөө гэж мэргэжлийн байгууллага дүгнэсэн байна. 

Related news