Багш нар сургалтад хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-08-24 15:20:38

Хэнтий аймгийн Боловсрол Соёлын газраас "Бүрэн дунд боловсрол-Бүтээлч иргэн" сэдэвт багш нарын бага хурлаа зохион байгууллаа.

Тус хуралд Аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Нийгэм халамжийн хэлтсийн дарга Ш.Жавхлан, БМДИ-ын захиалгат сургалтын албаны дарга Туяа нар урилгаар оролцож, ЕБС, цэцэрлэгийн удирдлагууд, ахлах ангийн багш нар, бага, суурь боловсролын нэг нэг багш бага хурлын төлөөлөгчөөр оролцлоо.

Мөн энэ үеэр "Бүрэн дунд боловсролыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх арга зүй" сэдэвт сургалт зохион байгуулж аймгийн 10 ахлах сургуулийн 320 багш, 66 удирдлага сургалтанд хамрагдсан бөгөөд аймгийн 25 ЕБ-ын сургуулийн удирдлагууд, суурь боловсролын нэг багш аймгийн хэмжээнд нийт 426 багш удирдлага сургалтад хамрагджээ.

Уг сургалтаар  2016-2017 оны хичээлийн жилд хэрэгжүүлж эхлэх бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн арга зүй, бодлого чиглэлийн хүрээнд хамтран ажиллалаа.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

 

 

Related news