ДОРНОГОВЬ: Ажлын баг сумдад ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-11-10 09:28:23

Дорноговь /МОНЦАМЭ/. Аймгийн ХХААГ-аас томилогдсон ажлын баг мал аж ахуйн 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах аймгийн Засаг даргын 01 дүгээр албан даалгаврыг эрчимжүүлэх, өвөлжилт, хаваржилтыг эрсдэл багатай даван туулах, сумдын ХААТ-ын мэргэжилтнүүдэд заавар зөвлөмж өгч сумдад ажиллаж байна.


Малчин өрхийн өвс тэжээлийн бэлтгэх ажил дутмаг байгаа тул уг ажлыг эрчимжүүлэхийн тулд  Айраг, Даланжаргалан, Иххэт, Алтанширээ, Дэлгэрэх, Сайншанд сумын нийт 242 малчин өрхийн хотонд газар дээр нь ажиллаж, гарын авлага мэдээллээр хангасан. Аймгийн хэмжээнд аймаг, сум багийн нийт 23 өвс тэжээлийн агуулах ашиглагдаж байгаа бөгөөд агуулахын хэмжээ харилцан адилгүй тул сумын өвс, тэжээлийн шаардлагатай нөөцийг бүрдүүлэхэд хүрэлцээтэй, засвар үйлчилгээг тухай бүрд орон нутгийн хөрөнгөөр гүйцэтгэн ажиллаж байна гэж албаныхан мэдээллээ.


Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилтын хүрээнд малчдын түвшинд 4322 тн өвс, 531 тн үйлдвэрийн тэжээл, 42 тн гар тэжээл, 58 тн ногоон тэжээл, 322 тн давс хужир шүү бэлтгээд байна.

Related news