БУЛГАН: Долоон голомтод хорио цээрийн дэглэм үйлчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-11-09 11:53:36

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт бог малын мялзан өвчний тохиолдол дөрвөн сумын есөн голомтод бүртгэгдэж, хорио цээрийн дэглэм долоо, хязгаарлалтын дэглэм хоёр голомтод үргэлжилж байна гэж аймгийн Онцгой байдлын газар мэдээллээ.


Аймгийн хэмжээгээр 57 өрхийн 1543 хонь, 758 ямаа мялзан өвчнөөр өвчилснөөс 343 бог мал хорогдсон байна. Баян-Агт, Бугат, Сайхан, Хутаг-Өндөр сумын 81 өрхийн 58,9 мянган малд вакцин тарьжээ.

Related news