ӨВӨРХАНГАЙ: Аймгийн Засаг дарга багийн хурлуудад оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-11-05 12:35:26

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Бат-Өлзий сумын багийн иргэдийн Нийтийн хурлууд болж байна. Аймгийн Засаг дарга А.Ишдорж тус хурлуудад сууж, иргэдийн санал хүсэлтийг сонсож байгаа юм.

Бат-Өлзий сумын 6 багт 7600 гаруй хүн суурьшин амьдардаг. Иргэд хуралдаа ирц сайтай оролцож, дийлэнх нь төрийн үйлчилгээтэй холбоотой  санал хүсэлтийг тавьж байлаа.




Тухайлбал, суманд шүдний эмчтэй болох, багийн эмч нар дуудлагад хүрэлцдэггүй учраас алслагдсан багуудад багахан эмнэлэг байгуулах, суманд хуулийн зөвлөх ажиллуулах, суманд спорт заал барих гэхчлэн санал хэлж байв.

Өнгөрөгч хугацаанд багийн ИНХ-аас гарсан санал хүсэлтийн дагуу тус суманд худаг гаргах, өвсний фонд барих, баг бүрт 5-8 мал тарилгын хашаа барих, зам гүүрийг засварлах ажлууд хийгээд байгаа аж. Мөн сумаас малчин өрхүүддээ 5.4 тонн ногоон тэжээлийн үр худалдан авч өгснөөр бүгд өвөлжөө, хаваржаандаа малын ногоон тэжээл тарьж ургуулжээ.  

Ирэх хавар айл өрх бүр хашаа хороондоо төмс, хүнсний ногоогоо тарьж, өрхийн хэрэгцээгээ хангах уриалга дэвшүүлэн ажиллаж байна. 

Related news