ДОРНОД: Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлт 90 гаруй хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-10-25 09:12:02

Дорнод /МОНЦАМЭ/. Аймаг, сумын өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлт 91 хувьтай байна. Тодруулбал, аймгийн аюулгүйн нөөцөд 150 тонн өвс бэлтгэхээс 167.4, 40 тонн тэжээл бэлтгэхээс 73.5 тонныг нөөцлөөд байна. Харин сумын аюулгүйн нөөцөд 1120 тонн байгалийн хадлан бэлтгэхээс 1403 тонн, 420 тонн тэжээл бэлтгэхээс 278 тонныг бэлтгэж, сумын аюулгүйн нөөц нийт 96 хувьтай бүрдүүлжээ.

Малчид 107 тонн өвснөөс 101 тонн, 470 тонн тэжээлээс 426 тонныг бэлтгэж, малчдын түвшинд өвс тэжээлийн бэлтгэл 93 хувьтай үргэлжилж байна. 



Related news