ӨВӨРХАНГАЙ: Уул уурхайн 10.5 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-10-20 16:13:08

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ, БОАЖГ, МХГ, Онги, Таац голын сав газрын захиргаа, Экологийн цагдаа, Уянга сумын ЗДТГ-ын хамтарсан ажлын баг Уянга суманд ажиллаж, ашигт малтмал олборлох үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн нөхөн сэргээлт хийсэн талбайг хүлээн авлаа.


Уянга суманд “АУМ Алт” ХХК, “Өгөөмөр – Өргөө” ХХК, “Барс гоулд” ХХК уул уурхайн олборлолт явуулж байна. Тус аж ахуйн нэгжүүдээс 2022 онд 55.5 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 10.5 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийсэн байна.

Ажлын багаас нөхөн сэргээлтийн шаардлага хангасан талбайг хүлээн авч, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн хэмжээг нэмэгдүүлж төлөвлөх, хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх, нөхөн сэргээлт хийсэн талбайд дахин олборлолт явуулахгүй байх үүрэг өглөө.

Related news