ДОРНОД: Улз гол дээгүүр тавьсан шинэ гүүрийг ашиглалтад хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-10-18 12:12:56

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Чулуунхороот сумын Улз гол дээгүүр тавьсан шинэ төмөр бетон гүүрийг Улсын комисс ашиглалтад хүлээн авлаа.

Чулуунхороот сумын удирдлага сүүлийн хориод жилийн турш бүх шатанд шинэ гүүрний асуудлыг тавьж байсан юм. Сүүлийн жилүүдэд Улз голын усны түвшин огцом нэмэгдсэнээр хуучин модон гүүрээр зорчиход хүндрэлтэй болоод байв. Тиймээс орон нутгийн төсвөөр гүүрний зураг төсвийг гүйцэтгэж, УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн 2021, 2022 оны улсын төсөвт тусгуулснаар 2.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий гүүрний барилгын ажлыг "ЗМЗ" ХХК гүйцэтгэжээ. 

Related news