ХӨВСГӨЛ: Галт суманд "Төгсөгчдийн төгөл" байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-10-12 15:44:20

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Галт сумын ерөнхий боловсролын сургуулийг 1972-1982 онд төгссөн төгсөгчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин “Төгсөгчдийн төгөл” байгуулсан байна.


Төгсөгчид 50 жилийн ойгоо тохиолдуулан  Галт сумын хөрсөнд ургах боломжтой хайлаас, улиас, монос гэсэн 3 төрлийн нийт  550 мод бут тарьжээ.



Сумын Засаг дарга Д.Эрдэнэхуяг төгсөгчдийн тарьсан төгөлд нэг хүнийг цалинжуулан арчлан хамгаалуулна .Ирэх хавраас өргөжүүлэн гэрэлтүүлэг тохижилт хийж, сумынхаа хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрүүлдэг цэцэрлэгт хүрээлэн болгоно гэдгийг хэлж байлаа.



Related news