ТӨВ: Сумдыг холбох авто замын барилгын ажил үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/ Угтаалцайдам, Цээл, Заамар сумыг холбох 122.4 км хатуу хучилттай авто замыг барих барилгын ажил үргэлжилж байна. Уг авто замын барилгын ажлыг Зам тээвэр хөгжлийн яамнаас 4 багц хэсэгт хуваан авч үзэж байгаа юм.
Тус ажилтай УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Н.Энхболд, аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаа болон салбарын яам, аймаг орон нутгийн удирдлагууд танилцлаа.
Ажлын явцыг тус бүрээр дэлгэрүүлэн авч үзвэл:
1-р багц: УБ-Арвайхээр чиглэлийн А0301 авто замаас-Угтаалцайдам сумын 1-р баг хүртэлх 32,1 км авто зам, гүйцэтгэгчээр "Туулын гүүр далай" ХХК, "Үри констек" ХХК-ийн түншлэл шалгарч, 2025.10.30-ны өдөр дуусгахаар гэрээ байгуулсан. Гүйцэтгэл 17.1%-тай хэрэгжиж байна.
2-р багц: Угтаалцайдам сумын 1-р баг-Угтаалцайдам сумын төв хүртэлх 18,1 км автозам, гүйцэтгэгчээр "Ди Вай Кей Би" ХХК шалгарч, 2025.08.30-ны өдөр дуусгахаар гэрээ байгуулсан. Гүйцэтгэл 8%-тай хэрэгжиж байна.
3-р багц: Угтаалцайдам сумын төвөөс-Цээл сумын төв хүртэлх 23,7 км авто зам, гүйцэтгэгчээр "Билэгт зам" ХХК шалгарч, 2025.10.30-ны өдөр дуусгахаар гэрээ байгуулсан. Гүйцэтгэл 2%-тай хэрэгжиж байна.
4-р багц: Угтаалцайдам сумын 1-р багаас Заамар сумын төв хүртэлх 46,4 км авто зам болон Угтаалцайдам сумын төвийн 2,0 км авто замын гүйцэтгэгчээр "Үйлсийн зам" ХХК шалгарч, 2025.10.30-ны өдөр дуусгахаар гэрээ байгуулсан. Гүйцэтгэл 6%-тай тус тус хэрэгжиж байна.
