Өмнөговь аймгийн түүх, соёлын дурсгалт 13 газар улсын хамгаалалтад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-09-28 16:24:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Түүх соёлын үл хөдлөх дурсгалт газрын улсын тооллого Өмнөговь аймагт үргэлжилж байна.

Тус аймгийн 14 сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд Улс, аймаг, сумын хамгаалалттай Rich программд бүртгэлтэй 222 газар байгаа аж. Одоогоор ажлын хэсгийнхэн Улс, аймгийн хамгаалалттай 59 газрыг тоолон бүртгэж, баримтжуулаад байна.

Өмнөговь аймагт улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газар 13 байна. Үүнд,
1. Баянзаг, Төгрөгийн ширээ, Авдрант, Алаг тээгийн палеонтологийн дурсгалт газар
2. Баянзагийн чулуун зэвсгийн дурсгалт газар
3. Цахиуртын хөндий чулуун зэвсгийн дархны газар
4. Хэрмийн цав, Цагаан хошуу, Бүгийн цав, Гурилын цав, Алтан-Уул, Нэмэгт, Ухаа толгодын палеонтологийн дурсгалт газар
5. Могойн дэлийн палеонтологийн дурсгалт газар
6. Шар цавын палеонтологийн дурсгалт газар
7. Бичигтийн хадны зураг
8. Байшин цав, Хуурай цав, Үрэлбэ, Амтгайн палеонтологийн дурсгалт газрууд
9. Дэмчигийн хийд, Эрээтийн хийд, Цогзолын хийдийн туурь
10. Жавхлант хайрханы хадны зураг
11. “Мангасын хүрээ” хэмээх хэрэм
12. Хавиргын зоон палеонтологийн дурсгалт газар
13. Алгуй-Улаан цавын палеонтологийн дурсгалт газар

Related news