ӨВӨРХАНГАЙ: Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэлтгэх хөтөлбөрийг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-09-23 15:37:06

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит 13 дугаар хуралдаан өнөөдөр болж, 8 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байна.

Хуралдаанаар “Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хангалт, ур чадвар, нийгмийн хамгааллыг сайжруулах хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталсан юм. Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн 139 байгууллагад 1651 хүн ажиллаж байгаагаас их эмч 292, сувилагч 414, мэргэжилтэн 328 байна. Энэ нь нэг их эмчид 399 хүн, нэг сувилагчид 283 хүн ноогдож байна гэсэн үг.



Одоогоор аймгийн анхан шатны эрүүл мэндийн төвүүдэд эх барих эмэгтэйчүүдийн эмч 6, хүүхдийн эмч 8, дотрын эмч 10, багийн эмч 24, эмийн мэргэжилтэн 9, лаборант 14  тус тус  дутагдалтай байна.


Тиймээс эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бодлогоор бэлтгэж, тогтвор суурьшилтай ажиллуулах, хөгжүүлэх, нийгмийн баталгааг сайжруулах шаардлагатай байгаа тул дээрх хөтөлбөрийг боловсруулж, авах арга хэмжээг хэлэлцэн баталлаа.


Төлөөлөгчдийн зүгээс хэлэхдээ “Эмч, сувилагчид ажилдаа дадлагажиж, бэлтгэгдэх хугацаа дунджаар 5 жил байдаг, 10-аас дээш жил ажиллаж байж бүрэн туршлага суудаг. Тэр үед нь улсын томоохон эмнэлэг, хувийн хэвшлийн эмнэлгүүд татаад авчихдаг учраас хөдөө сумдад тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй” гэж байв. 

Related news