ГОВЬ-АЛТАЙ: "Хавдаргүй монгол эмэгтэй" төсөлд есөн сумын 2901 эмэгтэй хамрагдаад байна

ОРОН НУТАГТ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-09-21 12:06:13

Говь-Алтай /МОНЦАМЭ/. "Хавдаргүй монгол эмэгтэй" нийгмийн зорилтот төслийн баг есөн суманд ажиллаж 2901 эмэгтэйд үзлэг оношилгоо хийжээ.


Төслийн хүрээнд зөвхөн эмэгтэйчүүдиййн үзлэг, оношилгоо бус лекц, сургалтууд соён гэгээрлийн ажлууд давхар хийж 3600 гаруй хүнд хүрсэн тухай МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл танилцуулав.

Есдүгээр сарын 20-ноос Говь-Алтай аймгийн төв Алтай хотод таван өдрийн турш үзлэг, оношилгоо үргэлжлэх бөгөөд 25-наас хойд бүсийн найман суманд ажиллах аж.

Монголын эмэгтэйчүүдийн холбооноос хэрэгжүүлж буй “Хавдаргүй монгол эмэгтэй” нийгмийн зорилтот төсөл аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын дэмжлэгээр хэрэгжиж буй юм.

Төслийн хүрээнд “Явуулын эмнэлэг” буюу “Mobile clinic” эмнэлэг умайн хүзүүний хорт хавдрын эрт үзлэг, оношилгоо хийж, эрүүл мэндийн боловсрол олгож байна. 


Related news