Даланзадгадын ДЦСтанцын өвлийн бэлтгэл 42 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-08-16 17:11:11

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, Засаг даргын орлогч С.Мөнхбаяр нар өнөөдөр Даланзадгад Дулааны цахилгаан станцын үйл ажиллагаа болон 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл байдал хэрхэн хангагдаж байгаа байдалтай танилцлаа.

Даланзадгадын ДЦСтанцын өвөлжилтийн бэлтгэл өнөөдрийн байдлаар 42 хувьтай явж байгаа бөгөөд 10 дугаар сарын 1-ээс үндсэн агрегатыг бүрэн ажиллуулж, дулаан түгээх үйл ажиллагааг эхлүүлэх юм.

Дан ганц ДЦСтанцын зүгээс өвөлд бэлтгэх биш дулаан эрчим хүчний хэрэглэгчид өвлийг өнтэй давахын тулд дулаан хадгалах арга хэмжээ авч цонхны дулаалга болон шугам сүлжээний бүрэн бүтэн байдлыг хангах хэрэгтэй гэдгийг удирдлагууд нь сануулж байлаа. Өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангахад төсөв санхүүгийн дутагдалтай байгаа тухай, мөн ДзДЦС болон Дулаан хангамжийн газрыг нэгтгэх, өмчлөлийн асуудлыг хэлэлцэх, шинээр баригдсан өргөтгөлд шаардлагатай засварын ажил хийх гэх мэт томоохон ажлуудыг шийдвэрлэж өгөхийг аймгийн удирдлагуудад илэрхийллээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Related news