БУЛГАН: Хот хоорондын замын дагуу нийтийн цэвэрлэгээ хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-09-10 10:16:04

Булган /МОНЦАМЭ/ Булган суманд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд жил бүрийн хавар, намар хот хоорондын зам дагуух хогийг цэвэрлэдэг уламжлалтай. “Цэвэр орчин-Цэмцгэр Булган” аяны хүрээнд аялал жуулчлалын улирал эхлэхээс өмнө болон дараа нь бүх нийтийн цэвэрлэгээг хийдэг. Энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд 26 байгууллагын албан хаагчид Булган-Мөрөн чиглэлийн Булган сумаас Түлүүгийн даваа хүртэл 45 км замын хогийг цэвэрлэж байна.

Аялагч, амрагчид ахуйн хог хаягдлаа дам дагуу их хаяж, орчныг бохирдуулсны дээр төв зам дагаж буусан малчид малын сэг зэмээ цэвэрлэхгүй байгааг анхаарах хэрэгтэй байна гэж төрийн албан хаагчид ярьж байна. Булган сумын “Цэвэр орчин-Цэмцгэр Булган” уламжлалт аяны хүрээнд өнгөрсөн онд аймгийн хэмжээнд бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулж, 2292.5 га газрын 28,5 мянган тонн хог хаягдлыг цэвэрлэхэд 318 аж ахуйн нэгж, байгууллага, 2362 хүн оролцжээ.

Related news